Үнэн зөв хэмжил нь таны мөнгийн хэмнэнэ.
Бидний тухай
Манай компани нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захирал, инженер менежер гэсэн орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд ажилтан бүр улс болон хувийн хэвшилд хэмжил зүйн чиглэлээр 15 -25 жил ажилласан дадлаг туршлагатай. Байгуулагдсан өдрөөсөө эхлэн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хүрээнд Монгол улсад ашиглагдаж байгаа аливаа хэмжүүр, хэмжих хэрэгсэлийг худалдах, импортлох, засвар тохируулга хийх ажлыг хуулийн хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Анх “Жин хэмжүүр” ХХК-ийн хий шингэн, эзэлхүүн зарцуулалт, дулаан даралт, температурын хэмжлийн төрлөөр хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Стандарт хэмжил зүйн газраас авч ажиллаж байсан. 2020 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа өргөтгөх, сайжруулах зорилгоор “Стандарт тоолуурын хэмжүүр” ХХК нэрээр ажиллаж эхэлсэн. Энэ цагаас эхлэн Стандарт хэмжил зүйн газарт хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхиа үнэлүүлж, хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэн ажиллаж байна.
Бид ажиллах хугацаандаа гадаад улсад үйлдвэрлэсэн даралт, температурын датчик, ус, цахилгааны тоолуур, шингэний тоолуур /шатах тослох маиериал тоолох/, гүйдлийн трансформатор зэрэг хэмжих хэрэгслийг ашиглах боломжтой эсэх талаар Стандарт хэмжил зүйн газарт загварын туршилтад хамруулж, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгслийн жагсаалтад бүртгүүлэн импортолж, холбогдох журмын дагуу худалдаалж байна.
Ажилтны мэдлэг ур чадвар, шинэ төрлийн хэмжих хэрэгслийн ажиллагаа, шалгалт тохируулга, үйлчилгээ, хэмжил зүйн шинэ дүрэм журам, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх үүднээс Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулж сургалтад тогтмол хамрагдахын зэрэгцээ бие даан суралцаж өөрсдийгөө хөгжүүлдэг.
Мөн бусад компани, үйлчлүүлэгч харилцагч нартаа бүх төрлийн буюу энгийн болон ухаалаг /электрон/ хэмжих хэрэгслийг ханган нийлүүлэх, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, зориулалт, суурилуулалтын талаар төлбөртэй болон төлбөргүй заавар зөвлөгөө өгөх, сургалт дадлагын ажлыг зохион байгуулан ажилладаг.