• Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/156 тоот тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ын
- 2.1. Тоолууржуулалтад тавигдах шаардлага
2.1.1 техникийн болон ашиглалтын баримт бичигтэй байхын зэрэгцээ загварын туршилтад орж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, хэмжилзүйн хяналтад хамрагдсан байх,
2.1.3 хэмжил, тооцооны үнэн зөв байдлыг хангахын тулд хэрэглэгч ашиглагчийн суурилуулах цэвэр усны тоолуурын голч нь шугам хоолойн оруулгын голчтой адил байх бөгөөд бодит зарцуулалтад тохирсон байх - 2.2: Тоолуурын суурилуулалт
2.2.1 газрын доорхи ус ашигладаг бол ус авах цэг, цооног, худөг, ус дамжуулах шугамын оролт бүр дээр тоолуур суурилуулна.
• “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуул”-ийн 15 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх үүрэг - 15.1.13. усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх.
• “Хэмжил зүйн тухай хууль”-ийн 8 дугаар зүйл. Хэмжил зүйн хяналт шалгалт, хамрах хүрээ, хэлбэр
- 8.1 Дараах үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна:
- 8.1.5 худалдаа үйлчилгээний тооцоо
- 10 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт
- 10.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна.
- 10.7 Шалглат баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно.
- 10.8 Энэ хуулийн 8.1 –д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно.
- 10.9 Загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй.
- 24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- 24.1.Хэмжил зүйн хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд, хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.