STX BMS
Гал, камер, агааржуулалт (HVAC), эрчим хүч, нэвтрэх систем, лифт, ус, гэрэлтүүлэг бүгд нэг программд.
STX BMS
Барилгын бүх инженерийн системийг нэг цонхонд нэгтгэдэг бүрэн хувилбар. Давхрын план дээр төхөөрөмж бүрийн төлөв, дохиолол, түүхэн өгөгдөл, олон дэлгэцийн (video wall) горимтой.
Боломжууд
- Давхрын план дээр (Site View) бүх системийн шууд төлөв
- Дохиоллын удирдлага: ач холбогдлын зэрэглэл, хүлээн авах, түр хаах
- Түүхэн өгөгдөл, график (trend), тайлан, экспорт
- HVAC/AHU схем, тохиргоо, хуваарь
- Эрчим хүч, усны тоолуур (M-Bus, Modbus)
- Олон дэлгэц: хуудас бүрийг тусдаа дэлгэцэд
- Автомат сэргэлт (watchdog), буцаах боломжтой шинэчлэл
- Хэрэглэгчийн эрх, үйлдлийн бүртгэл (audit)

Осол гарахад систем өөрөө юу хийдэг вэ
Хүн дэлгэц харж суухыг хүлээхгүй: мэдрэгч идэвхжмэгц BMS дараах үйлдлүүдийг секундын дотор хийнэ.
Гал гарвал
- Галын самбарын мэдрэгч идэвхжмэгц газрын зураг дээр яг аль өрөө, аль давхар болохыг тодруулж, хамгийн ойрын камерыг автоматаар нээнэ.
- Барилгын эзэд, инженер, харуул зэрэг хариуцсан хүмүүст имэйл, Telegram, SMS-ээр мэдэгдэл явуулна. Имэйлд тухайн үеийн камерын бичлэгийг хавсаргана.
- Чанга яригчаар зарлал өгнө. Хүлээн аваагүй бол мэдэгдлийг дараагийн хариуцагч руу шат дараалан дамжуулна.
- Утаа зайлуулах ба даралтын сэнс, галын клапан, галын хөшиг, спринклерийн насосны төлөвийг нэг дэлгэцэнд харуулна.
- Галын үед аюултай алсын командыг систем өөрөө хориглоно.
- Хэзээ эхэлсэн, хэн хүлээн авсан, юу хийснийг цагтай нь журналд хадгална: дараа нь шалгах, даатгалд үзүүлэх нотолгоо болно.
Хаалга хүчээр онгойвол
- Хаалга командгүйгээр нээгдэх, эсвэл хэт удаан нээлттэй үлдэхийг систем илрүүлнэ.
- Аларм өгч, харуул болон хариуцсан хүмүүст имэйл, Telegram, SMS-ээр шууд мэдэгдэнэ.
- Үйл явдлыг цаг, хаалга, картын мэдээлэлтэй нь журналд хадгална.
Модулиуд
Модуль бүрийг тусад нь авч болно: зөвхөн гал, камер, эсвэл зөвхөн агааржуулалт. Дараа нь хэрэгцээ гарахаар нэмнэ. Нээлттэй протоколоор (Modbus, BACnet, OPC UA, KNX, M-Bus) аль ч үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжтэй холбогдох тул маш уян хатан. Бүх модуль нэг программд, нэг өгөгдлөөр ажиллана.
Галын самбар, мэдрэгч бүрийн төлөвийг давхрын зураг дээр.
- Мэдрэгчийн байршил, гэмтэл, тасралт
- Аларм гарахад ойрын камер
- Галын үед аюултай командыг хориглоно
Утаа зайлуулах ба даралтын сэнс, галын клапан, галын хөшиг.
- Сэнс, клапан бүрийн төлөв
- Галын үеийн автомат горимын хяналт
- Гэмтэл, хариу ирээгүй төхөөрөмжийг тэмдэглэнэ
Спринклерийн хэсгүүд, галын болон жокей насос.
- Насосны ажиллагаа, даралт
- Хэсгийн хавхлагын төлөв
- Насосны туршилтын түүх
Олон урсгалтай камерын хана, давхрын зураг дээрх камер.
- Аларм гарахад ойрын камер өөрөө нээгдэнэ
- Галын үед бичлэгийг имэйлд хавсаргана
- Hikvision, Uniview, ONVIF
Хаалга, турникет, хашлага, лифтний давхрын эрх.
- Карт, PIN, QR, дугаар таних (ANPR)
- Хүчээр болон удаан нээгдсэн хаалганы аларм
- Бүх нэвтрэлтийн журнал
Агаар боловсруулах төхөөрөмжийн амьд схем.
- Сэнс, хавхлага, халаагуур, хөргөгч, дулаан сэргээгч
- Температурын тохиргоо (setpoint), хуваарь
- Нэг нэгээр нь болон бүгдийг нэг дор асаах, унтраах
Оффис, өрөө бүрийн агааржуулагч.
- Нэг нэгээр, бүлгээр эсвэл бүгдийг асаах, унтраах
- Горим, сэнсний хурд, setpoint
- Ажлын бус цагт автоматаар унтраах хуваарь
Дулааны төв, хэлхээ бүрийн хавтант солилцуур.
- Хавхлага, насос, гарах температур
- Автомат, гар горим, setpoint
- Шөнө, амралтын өдөр бууруулах хуваарь
Хөргөх машин, хөргөлтийн хэлхээ.
- Ажиллагаа, температур, ачаалал
- Аларм, гэмтлийн мэдээлэл
- Ажилласан цаг
Цахилгаан, ус, дулааны тоолуур.
- M-Bus, Modbus тоолуур
- Хэрэглээний тренд, харьцуулалт
- Хаана хэт их зарцуулж байгааг илрүүлэх
Насос, сав, урсгал, ус алдалт.
- Насосны ажиллагаа, ээлжлэх
- Савны түвшин, даралт
- Ус алдалтын аларм
Лифт бүрийн байрлал, хаалга, гэмтэл.
- Давхар, чиглэл, хаалганы төлөв
- Гэмтэл, зогсолтын аларм
- Нэвтрэх хяналттай холбоотой давхрын эрх
Коридор, гадна гэрэлтүүлэг, бүсүүд.
- Хуваарь, нар жаргах, мандахаар
- DALI, KNX, Modbus реле
- Бүсээр нь асаах, унтраах
Бүх системийн аларм нэг жагсаалтад.
- Имэйл, Telegram, SMS, webhook, чанга яригч
- Хариуцагч руу шат дараалан дамжуулах
- Ач холбогдлоор эрэмбэлэх, хүлээн авах, түр хойшлуулах
Бүх хэмжилтийн түүх, үйлдлийн бүртгэл.
- Тренд график, Excel экспорт
- Хэн, хэзээ, ямар команд өгсөн журнал
- Тогтмол тайлан
Төхөөрөмж бүрийн ажилласан цаг, засварын хуваарь.
- Ажилласан цагаар эсвэл хуанлиар хуваарь
- Хугацаа болсон ажлын сануулга
- Хийсэн засварын түүх
Эдийн засгийн үр ашиг
Хэмнэлт нь таамаг биш: доорх механизм бүр хэмжигдэх зардлаас гардаг. Бодит хувь нь барилгын хэмжээ, одоогийн тоног төхөөрөмж, ашиглалтаас хамаарна.
| Эх сурвалж | Хэмнэлт | Юунаас гардаг вэ |
|---|---|---|
| Агааржуулалтын хуваарь | 15–25% | Хоосон цагт бууруулж, ажил эхлэхээс өмнө оновчтой цагт асаана |
| Дулааны хуваарь | 10–15% | Шөнө, амралтын өдөр гадаад температурыг харгалзан бууруулна |
| Гэрэлтүүлгийн хуваарь | 20–30% | Гадна гэрэлтүүлэг, хоосон коридор, шөнийн цаг |
| Эвдрэлийг эрт илрүүлэх | 5–10% | Гацсан хавхлага, бөглөрсөн шүүлтүүр, байнга асаж унтардаг насос |
| Хэмжилт, тренд | 3–8% | Хаана хэт их зарцуулж байгааг харснаар ашиглалт өөрчлөгдөнө |
| Ажилласан цагаар засвар | 10–20% | Засварын зардлаас: хуанлиар биш бодит ажилласан цагаар |
| Алсын хяналт | 30–50% | Объект дээр очих тоо, ээлжийн хүний цагаас |
Тоног төхөөрөмж, барилгын насжилт
BMS-д холбогдсон төхөөрөмж бүр (сэнс, насос, хөргөгч, агааржуулагч) ажилласан цагаа тоолдог. Засвар үйлчилгээг календариар биш бодит ажилласан цагаар нь төлөвлөнө: хэт эрт засаж мөнгө үрэхгүй, хэт оройтож эвдрэхгүй.
Эвдрэлийг эрт илрүүлснээр жижиг гэмтэл том эвдрэл болохоос өмнө засагдана. Тоног төхөөрөмж хэт ачаалалгүй, хэвийн горимдоо ажиллах тул ашиглалтын хугацаа уртасна.
Халаалт, агааржуулалт, ус хангамж тогтвортой ажилласнаар чийг, хөлдөлт, ус алдалтаас үүдэх гэмтэл буурч, барилгын насжилтад эерэг нөлөөтэй.
Дэлгэцийн зураг




BMS хувилбаруудын харьцуулалт
| STX BMS | STX BMS Lite | STX Fire & Camera | |
|---|---|---|---|
| Галын дохиолол | ✓ | ✕ | ✓ |
| Камер | ✓ | ✕ | ✓ |
| Нэвтрэх систем, хаалга | ✓ | ✓ | ✓ |
| Агааржуулалт (HVAC) | ✓ | ✓ | ✕ |
| Эрчим хүч, тоолуур | ✓ | ✓ | ✕ |
| Лифт | ✓ | ✓ | ✕ |
| Ус, насос | ✓ | ✓ | ✕ |
| OPC UA сервер | ✓ | ✓ | ✓ |
Бүх бүтээгдэхүүн
HVAC, эрчим хүч, нэвтрэх систем, лифт, ус, гэрэлтүүлэг. Галын систем тусдаа байгаа барилгад.
Дэлгэрэнгүй →Галын дохиолол, камер, хаалгаSTX Fire & CameraГалын дохиоллын самбар, камер, хаалгыг нэг дэлгэцэд хянах тусгайлсан хувилбар.
Дэлгэрэнгүй →Нэвтрэх системSTX AccessКарт, PIN, QR, машины дугаар таних (ANPR), лифтийн давхрын эрх, зочны нэг удаагийн эрх, утаснаас нээх.
Дэлгэрэнгүй →Барилгадаа тохирох шийдлийг хамт сонгоё
Объектын хэмжээ, систем, төсөвт тохирсон танилцуулга, тооцоог инженерүүд маань гаргаж өгнө.